Цагдаагийн газрын алба хаагчдад статистик мэдээллийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл өглөө

Нийтэлсэн: 2015 он 04 сар 17. 16 цаг 11 минут

         Тус хэлтсийн дарга Д.Даваасамбуу, мэргэжилтэн Х.Мөнхзолбоо  нар аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн (45 хүнд) албан хаагчдад статистикийн нэгдсэн сан, www.1212.mn сайт, EzStat,    MonStat аппликейшн, интернетгүй хэрэглэгчдэд ДевИнфо сангийн хэрэглээ, статистик тоо мэдээллийг ажил алба, судалгаа дүгнэлт хийхдээ яаж ашиглах вэ? хаанаас энэ мэдээллийг авах талаар 2015 оны 04 дүгээр сарын 16 –ны өдөр 8:00-9:30 цагт Цагдаагийн газрын сургалтын байранд мэдээлэл, сурталчилгаа хийж, харилцан санал солилцлоо.

         Хоёр байгууллагын хувьд харилцан цаг үеийн мэдээллээ цаг хугацаанд нь солилцож байх, цаашид хэрэгт холбогдсон хүний мэдээллийг болон Цагдаагийн ерөнхий газрын томоохон санг дээд газруудтай гурвалсан гэрээ хийж санд нэвтрэх эрх авч болох талаар чиглэл чиглэлээрэй санал явуулж асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаар тохиролцлоо.

        Бидэнд цаг үеэ олсон шаардлагатай хэрэгцээтэй мэдээллийг авч ажиллах бололцоог олгосон танай хэлтэст баярлалаа гэсэн урмын үгээр мэдээллийг дуусгав.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 6-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

2000

  Бензин, А-80 2040
  Бензин, А-92 2195
  Дизелийн түлш 2555