Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь сургалт боллоо

Нийтэлсэн: 2015 он 04 сар 10. 22 цаг 49 минут

Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд  ашиглах нь сургалтыг 2015 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтанд аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтсүүд, Засаг даргын дэргэдэх агентлаг, албадын удирдлагууд болон мэргэжилтэнгүүд хамрагдлаа.

            Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд байгууллагуудад урилга хүргүүлж оролцогчдын тоогоор сургалтын багцыг бэлтгэн мэдээлэл хийх илтгэлүүдийг олшруулж гарын авлага болгон тархаалаа. Мөн “Статистикийн товчоон” ном болон бусад танилцуулга, статистикийн мэдээллийн сангийн офлайн хувилбарын DVD-ыг нийт 48  ширхэгийн тархааж ажилласан.

               Сургалтын үеэр “Статистикийн үзүүлэлтийг орон нутгийн бодлого, төлөвлөлт, хяналт, шинжилгээнд ашиглах хэрэгцээ, ач холбогдол”, “Орон нутгийн түвшинд тооцох нийгэм, эдийн засгийн статистикийн үзүүлэлтүүд”, “Эдийн засгийн статистикийн үзүүлэлтийг орон нутгийн түвшинд  тооцох, бодлого, төлөвлөлт, хяналт үнэлгээ, шинжилгээ хийхэд ашиглах нь”, “Орон нутгийн түвшинд тооцох хүн ам, нийгмийн статистикийн үзүүлэлтийн хүрээ, ойлголт, тодорхойлолт, тэдгээрийг бодлого, төлөвлөлт, хяналт үнэлгээ, шинжилгээ хийхэд ашиглах нь”  зэрэг сэдвүүдээр хэлтсийн дарга Д.Даваасамбуу, “Статистикийн мэдээллээр үйлчлэх сангийн хэрэглээ, ашиглалт www.1212.mn”, “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн хэрэглээ, түүний ашиглалт” сэдвээр мэргэжилтэн Х.Мөнхзолбоо зааж, илтгэл тавьж хэлэлцлээ.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 6-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

2000

  Бензин, А-80 2040
  Бензин, А-92 2195
  Дизелийн түлш 2555