Мал тооллогын бэлтгэл ажил

Нийтэлсэн: 2014 он 12 сар 17. 17 цаг 16 минут

Мал тооллогын семинар

Мал тооллогын бэлтгэл ажлыг эртнээс хангаж, хэрэглэгдэх мал тооллогын маягтуудыг 11 сарын 5-нд хүлээн авч, сумуудад хувиарлаж, 2014 оны 11 сарын 18-19-нд сумын төрийн сангийн төлөөлөгч, сумын орлогч болон бусад холбогдох ажилтануудад мал тооллогын семинарыг өгч ажиллаа.

Бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Засаг даргын А/598 тоот захирамж, 1/2883 тоот албан бичиг гаргаж хууль эрх зүйн нөхцөлийг хангаж бичиг баримтыг сумуудад хүргүүлэв. Аймгийн Засаг даргын А/598 тоот захирамжаар байгууллагдсан мал тооллогын ажлыг зохион байгуулах, хяналт тавих комиссыг хуралдуулж, тооллогын үед хийх ажлын төлөвлөгөө, хяналт тавих төлөөлөгчдийн ажиллах удирдамж, тооллогын хяналт хийх сум багуудыг бүсчилсэн байдлаар явах чиглэл зэргийг тогтоож комиссын хурлаар баталгаажуулан ажилд оруулав.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 6-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

2000

  Бензин, А-80 2040
  Бензин, А-92 2195
  Дизелийн түлш 2555