"Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа"-ны үндсэн үр дүнг танилцууллаа

Нийтэлсэн: 2019 он 09 сар 11. 07 цаг 46 минут

"Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа"-ны үндсэн үр дүнг танилцуулах сeминар, хэлэлцүүлгийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Сeминар, хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгчдэд танилцуулах, ашиглах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой юм.


Семинарт ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, статистикч Г.Урангоо, Т.Оюунсүрэн, аймгийн статистикийн хэлтсийн албан хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож мэдээлэл авлаа. Сeминарт оролцогчид бүлэгт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлтээ хэллээ.

 

Ховд аймгийн Статистикийн хэлтэс 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 05-р сарын 06-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

2500

  Бензин, А-80

1650

  Бензин, А-92 1750
  Дизелийн түлш 2200