Байшин орон сууцны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Алтай, Булган, Үенч сумдад бүсчилсэн сургалт хийлээ.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 18. 06 цаг 38 минут

Байшин орон сууцны бэлтгэл ажил эхэлсэнтэй холбоотой баруун гурван сум болох Алтай, Үенч, Булган сумдын төрийн сангийн мэргэжилтэн, багийн Засаг дарга, газрын даамал зэрэг нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй сургалтыг Алтай суманд зохион байгууллаа. 

Сургалтыг "Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилт анхаарах асуудал" болон "Байшин орон сууцны тооллогын бэлтгэл ажил" гэсэн үндсэн 2 сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхзолбоо "Хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилт анхаарах асуудал" сэдвээр хичээл зааж, асуусан асуултанд хариуллаа. 

 

"Байшин орон сууцны тооллогын бэлтгэл ажил" -ын хүрээнд хэлтсийн мэргэжилтэн Т.Анхбаяр, Ц.Очирбат нар "Collector for Arcgis" программ дээр хэрхэн ажиллах талаар хичээл зааж, дадлага ажил хийлгэлээ. 

 

Ховд аймгийн Статистикийн хэлтэс 

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 9-р сарын 11-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

2000

  Бензин, А-80 2010
  Бензин, А-92 2090
  Дизелийн түлш 2510