Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн 4 дүгээр сарын таницуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2019 он 05 сар 13. 01 цаг 54 минут

4 сарын байдлаар 200 хүүхэд төрсөн байна. Төрсөн хүүхдийн 117 буюу 58.5 хувь нь эрэгтэй, үлдсэн 83 буюу 41.5 хувь нь эмэгтэй хүүхэд төрсөн байна. 4 сарын байдлаар 30 иргэн нас барсан байна. Нас барсан иргэдийн 18 буюу 60.0 хувь нь эрэгтэй, 12 буюу 40.0 эмэгтэй иргэд байна. Нийт нас баралтын 90.0 хувь нь гэртэй нас барсан байна. 

Ажил хайгч 1847 иргэн байгаагийн 976 буюу 52.8 хувь эмэгтэй иргэд байна. Нийт ажил хайгч иргэдийн 37 буюу 2.0 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Ажил хайгч иргэдийг насны бүлгээр авч үзвэл 25-34 насныхан хамгийн өндөр буюу нийт ажил хайгчдын 35.3 хувийг эзэлж байна.

Үйлдвэрлэлт эхний 4 сарын байдлаар 46954.0 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж 92016.5 сая төгрөгний борлуулалт хийжээ. Нийт үйлдвэрлэлтийн 6.7 хувийг цахилгаан хий, дулаан, 0.6 хувийг ус ариутгал, усан хангамж, 1.9  хувийг боловсруулах салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлт,  хувийг уул уурхай олборлох салбарын үйлдвэрлэлт эзэлж байна.

5-р сарын 1-ний байдлаар 1397.3  мянган хээлтэгчийн 54.4% 760.5  мянган эх мал төллөж, гарсан төлийн 83.9 % буюу 760.5 мянган төл бойжуулаад байна. Төлийн хорогдол 121.8   мянгад хүрч, урьд оны  мөн үеийнхээс 77.6 мянган толгойгоор нэмэгджээ.

Мал төллөлтийг урьд оны мөн үетэй харьцуулахад Алтай, Булган, Үенч, Дөргөн, Мөст, Цэцэг, Эрдэнэбүрэн сумдад 78.0 - 96.7 % нь төллөж, бусад сумдад мал төллөлт бага хувьтай байгаа нь нийт нутгаар  өвс тоос муутай, маш их хүйтэрсэнээс хээлтэй мал хэвтэр бууц нь  хүндэрч, хавартаа салхи шуурга ихтэй, шөнөдөө их хүйтэн хонож ногоо гаргахгүй, малаа хээлтүүлгэнд оруулаагүй нөгөө талаар орой хээлтүүлгэнд орсон учраас төрөх хугацаа оройтож байгаатай шууд холбоотой байна. 

Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн 4 дүгээр сарын танилцуулга Үзэх

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 8-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

3000

  Бензин, А-80 1980
  Бензин, А-92 2135
  Дизелийн түлш 2515