Ховд аймгийн 2019 оны 3 дугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлын талаар хэвлэлийн хурал хийлээ

Нийтэлсэн: 2019 он 04 сар 17. 01 цаг 31 минут

Ховд аймагт 3-р сард 193 эх төрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 (7.2) -иар буурсан байна. Төрсөн хүүхдүүдийн 100 (51.8) эрэгтэй, 93 (48.2) эмэгтэй хүүхэд төрсөн байна.

Үйлдвэрлэлт эхний 3 сарын байдлаар 31767.7 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж 62715.7 сая төгрөгний борлуулалт хийжээ.

Нийт үйлдвэрлэлтийн 7.9 хувийг цахилгаан хий, дулаан, 0.7 хувийг ус ариутгал, усан хангамж, 2.2  хувийг боловсруулах салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, 89.2 хувийг уул уурхай олборлох салбарын үйлдвэрлэлт эзэлж байна.

Улсын төсвөөс нийгмийн халамжийн сангийн зардалд зориулан 1858.6 сая төгрөг зарцуулсанд 14.3 мянган хүн хамрагджээ. Аймгийн дүнгээр нийгмийн халамжийн сангаас 33.1 мянган хүнд 4240.3 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмэж олгосон нь урд оны мөн үеэс халамжийн сангаас тэтгэмж авч буй хүний тоо 26.1% буюу 6.8  мянган хүнээр нэмэгдсэн байна.

4-р сарын 1 ний байдлаар 1397.2  мянган хээлтэгчийн 30.7 % буюу 429.8  мянган эх мал төллөж, гарсан төлийн 87.0 % буюу 373.7 мянган төл бойжуулаад байна. Төлийн хорогдол 56.07   мянгад хүрч, урьд оны  мөн үеийнхээс 39.77 мянган толгойгоор нэмэгджээ.

 Төлийн хорогдол Манхан /14003/, Чандмань /14590/, Мянгад /6906/, Дарви /3338/  сумдад нийт хорогдлын 69.2 % хорогдож, хамгийн их хорогдолтой сумдын тоонд орж байна. Мал төллөлтийг урьд оны мөн үетэй харьцуулахад Алтай, Булган, Үенч, Мөст, Дуут, Цэцэг сумдад 51.2-63.6 % нь төллөж, бусад сумдад 5.8-17.4 % нь төллөж байгаа мэдээтэй байна.

Бод малын 25.92 % нь, бог малын 65.93 % нь төллөжээ.

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 6-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

2000

  Бензин, А-80 2040
  Бензин, А-92 2195
  Дизелийн түлш 2555