Баруун бүсэд Хөрөнгө оруулалтын Олон Улсын чуулга уулзалт боллоо

Нийтэлсэн: 2014 он 10 сар 27. 16 цаг 32 минут

Баруун бүсэд Хөрөнгө оруулалтын Олон Улсын чуулга уулзалт 2014 оны 10 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд баруун бүсийн төв Ховд хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2 дахь өдрийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулга уулзалтанд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл, Казахстан Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Ирмүүн, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, ҮХААЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Баярмаа, Азийн хөгжлийн банкны Роберт Шолхаммер болон Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга, Хятад, ОХУ, Казахстан Улсын төлөөлөл болон холбогдох албаны хүмүүс оролцож байна.
Чуулга уулзалт нь баруун таван аймгийн хөрөнгө оруулалтын орчин, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, 2025 он хүртлэх хөгжлийн стратеги, ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг сурталчлах, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийг хангах үйл ажиллагаанд хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулагчид, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 6-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

2000

  Бензин, А-80 2040
  Бензин, А-92 2195
  Дизелийн түлш 2555