Ховд аймгийн 12 сарын нийгэм, эдийн засгийн мэдээллээр хэвлэлийн бага хурал хийлээ

Нийтэлсэн: 2019 он 01 сар 15. 10 цаг 43 минут

Хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхзолбоо болон Т.Анхбаяр нар хэвлэлд мэдээлэл өглөө.

Хэвлэлийн хурлын онцлох мэдээлэл нь жилийн эцсийн хүн амын тоо урьдчилсан дүнгээр 88074 болж өмнөх оноос 0.8 хувиар өслөө. 2018 онд 2349 хүүхэд төрсөн бол 415 иргэн нас барсан байна.

Оны эцэст тоологдсон нийт малын 0.8 % тэмээ, 4.1% адуу, 6.2% үхэр, 37.3% хонь, 51.6% ямаан сүрэг эзлэж байна.

Мал тооллогын дүнгээр 2018 оны жилийн эцэст малын тоо 3 сая 146.4 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 300.2 мянган толгой буюу 8.7 хувиар 5 төрөлдөө, адуу 3.5, үхэр 6.8, тэмээ 0.3, хонь 149.3, ямаа 140.2 мянгаар тус тус  буурсан байна. 17 сумын 13 сумын мал буурсан, харин Алтай, Булган, Үенч, Цэцэг сум 1.2-11.4 хувиар буюу 2.1-29.5 мянган толгойгоор өссөн байна. Хамгийн их мал  буурсан сум Манхан / 51.6/, Дарви /36.5/, Дуут / 29.5/, Зэрэг /37.4/ Эрдэнэбүрэн / 36.5/ мянган толгойгоор буурчээ. 

Хэвлэлийн хурлын мэдээлэл Үзэх

Ховд аймгийн Статистикийн хэлтэс


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 8-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

3000

  Бензин, А-80 1980
  Бензин, А-92 2135
  Дизелийн түлш 2515