Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн 12 дугаар сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2019 он 01 сар 15. 07 цаг 09 минут

Эрүүл мэндийн үзүүлэлт :

            12 сард 199 хүүхэд төрсөн байна. Өмнөх оны 12 дугаар сарын байдлаар нийт 2196 хүүхэд төрж байсан бол энэ онд 2349 болж өмнөх оноос 153-р буюу 6.9 хувиар өссөн байна. Төрсөн хүүхдүүдийн 1198 буюу 50.8 хувь нь эрэгтэй, 1157 буюу 49.2 хувь нь эмэгтэй хүүхэд төрсөн байна. Нийт төрсөн хүүхдийн 8.4 хувь нь 12 сард төрсөн байна. 38 иргэн нас барснаас 16 буюу 42.1 хувь эрэгтэй, 22 буюу 57.9 хувь нь эмэгтэй иргэн байна.

Иргэний бүртгэлийн мэдээлэл :

12 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт шилжих хөдөлгөөнд хамрагдсан иргэд - 87 ба шилжин ирсэн иргэд - 31, шилжин явсан иргэн байхгүй, аймаг доторх сумаас суманд, багаас багт шилжсэн – 56 иргэн шилжих хөдөлгөөнд оролцсон байна.

199 хүүхэд төрснөө бүртгүүлсэн бол 44 иргэний нас баралтыг бүртгэсэн байна. 12 сарын байдлаар 66 гэр бүлийн гэрлэлтийг бүртгэсэн бол 1 гэр бүл гэр бүлээ цуцалснаа бүртгүүлсэн байна.

Оны эцэст тоологдсон нийт малын 0.8 % тэмээ, 4.1% адуу, 6.2% үхэр, 37.3% хонь, 51.6% ямаан сүрэг эзлэж байна.

Мал тооллогын дүнгээр 2018 оны жилийн эцэст малын тоо 3 сая 146.4 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 300.2 мянган толгой буюу 8.7 хувиар 5 төрөлдөө, адуу 3.5, үхэр 6.8, тэмээ 0.3, хонь 149.3, ямаа 140.2 мянгаар тус тус  буурсан байна. 17 сумын 13 сумын мал буурсан, харин Алтай, Булган, Үенч, Цэцэг сум 1.2-11.4 хувиар буюу 2.1-29.5 мянган толгойгоор өссөн байна. Хамгийн их мал  буурсан сум Манхан / 51.6/, Дарви /36.5/, Дуут / 29.5/, Зэрэг /37.4/ Эрдэнэбүрэн / 36.5/ мянган толгойгоор буурчээ. 

Танилцуулга Үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 9-р сарын 11-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 8000
  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

2000

  Бензин, А-80 2010
  Бензин, А-92 2090
  Дизелийн түлш 2510