Жендерийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2019 он 01 сар 15. 07 цаг 02 минут

“Жендерийн тэгш байдлыг хангах тухай” хууль, “Жендерийн тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд салбар салбарын холбогдох мэргэжилтнүүдийг сургагч багшаар бэлтгэх 1 өдрийн сургалтыг  аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс  зохион байгууллаа.  Уг сургалтанд хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Ариунаа  хамрагдлаа.


Төрийн албан хаагчдын жендерийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, орон нутагтаа болон албан байгууллагуудад бие даан сургалт явуулах чадвар бүхий сургагч багш бэлтгэх зорилготой тус сургалтаар 20 гаруй сургагч багш бэлтгэгдэх юм.


Эдгээр сургагч багш нар сургалтаар олж авсан мэдлэг, ур чадвараараа өөрийн болон байгууллагынхаа үйл ажиллагаанд жендерийн мэдрэмжтэй хандлагыг бий болгох, цаашлаад аймгийн хөгжилд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрх, тэгш оролцоог хангахад орон нутгийн төрийн болон ААН байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг жендерийн мэдрэмжтэй болгоход нөлөөлөхүйц чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 8-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

3000

  Бензин, А-80 1980
  Бензин, А-92 2135
  Дизелийн түлш 2515