Улсын аварга малчин, Улсын аварга тариаланч нар тодорлоо.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 11. 01 цаг 54 минут

ХОВД АЙМГААС "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" 7, "УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН", "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ" ТУС БҮР 1 ТОДОРЛОО.
Засгийн газрын 2019 оны 01-р сарын 09-ний өдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодруулсан байна. 21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 108 малчныг “Улсын аварга малчин”, 9 малчныг “Улсын хошой аварга малчин”, 7 саальчныг “Улсын аварга саальчин”, 3 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 22 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулжээ.
Ховд аймгаас дараах хүмүүс Улсын аваргаар тодорсон байна.
“Улсын аварга малчин”-аар:
Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн малчин Очирын Төмөртогоо
Манхан сумын Зэрэг гол багийн малчин Авирын Төртогтох 
Алтай сумын Барлаг багийн малчин Идэшийн Чулуунбаатар
Булган сумын Байтаг багийн малчин Ишийн Цогт-Очир
Дарви сумын Баянбулаг багийн малчин Гонгор-Ившингийн Батжаргал
Буянт сумын Наранхайрхан багийн малчин Магсархүүгийн Мөнхбат
Дөргөн сумын Аргалант багийн малчин Чулууны Буянжаргал 
“Улсын хошой аварга малчин”-аар:
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин Цэрэннадмидын Насанжаргал
“Улсын аварга тариаланч”-аар
Ховд аймгийн Буянт сумын иргэн Рахмааны Хаугажай шалгарсан байна.

Ховд аймгийн Статистикийн хэлтэс


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 1-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

2800

  Бензин, А-80 2030
  Бензин, А-92 2105
  Дизелийн түлш 2525