Мал тооллогын хяналтын хэсэг 8-аас 9-ны өдрүүдэд Ховд, Эрдэнэбүрэн сумдад ажиллалаа.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 16. 10 цаг 47 минут

Хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхзолбоогоор ахлуулсан ажлын хэсэг Ховд, Эрдэнэбүрэн сумдад ажиллалаа.

Ховд сумын тооллогын комиссын дарга болон ажлын хэсэгтэй уулзаж мал тооллогын хяналтын удирдамжийг танилцуулж, мал тооллогод гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа.

Ховд сумын мал тооллогын ажлын хэсэг 5 чиглэлд ажиллаж байгаа бөгөөд Баруунсалаа, Цагаанбургас багуудруу явдаг даваа цасанд боогдсон ба эдгээр багуудын зарим өрхрүү аймгийн төвөөр дамжин тойруу замаар очих маршрут гарган ажиллаж байна.

Ховд сумын 5-р чиглэл буюу Дунд-Ус багийн тооллого хэрхэн явагдаж байгаад хяналт хийж, заавар зөвлөмж өглөө.

Эрдэнэбүрэн сумын Шураг чиглэлийн мал тооллогын комиссын ажилд хяналт хийлээ.

Мянгад сумын нутаг өвөлжиж байгаа Шураг багийн малчин Мягмардоржийнд очиж мал хэрхэн тоолж байгаа болон мал тооллогын маягт хэрхэн бөглөж байгаад хяналт хийлээ.

Ховд аймгийн Статистикийн хэлтэс

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 1-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

2800

  Бензин, А-80 2030
  Бензин, А-92 2105
  Дизелийн түлш 2525