Мал тооллогын сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 2018 он 12 сар 05. 01 цаг 36 минут

Статистикийн тухай Монгол улсын хууль, Засгийн газрын 224 дүгээр тогтоолын дагуу мал тоологын ажил явагдах гэж байгаатай холбогдуулан сумдын төрийн сангийн мэргэжилтэн, зарим сумдын орлогч дарга нар нийтдээ 20 гаруй хүнд тусгай хөтөлбөрийн дагуу мал тооллого, ХАӨМСангийн баяжилт, Хүн ам орон сууцны тоологын бэлтгэл ажил, жилийн эцсийн мэдээ, тайланг хэрхэн гаргаж ирүүлэх зэрэг ажлуудаар нэг өдрийн сургалт явуулж, маягт заавараа авч хөдөөдөө гаргалаа.

Мал тооллогын VI. IX бүлэг болох эрчимжсэн аж ахуй, нутгийн шилдэг омог, цэвэр эрлийз, нутгийн сайжруулсан үүлдэрийн малын тоо өрх сууриас дутуу нөхөгдөж ирдэг тухай ҮСХорооны онлайн   сургалт дээр нэлээд анхаарал хандуулж яригдаж байсан учир аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтсийн дарга Батөлзийд хөтөлбөр хүргүүлсэний дагуу ирж дээрх бүлгийн малыг тооллогод хэрхэн хамруулах талаар тодорхой сургалтуудыг өгч ажиллав.  

Ховд аймгийн Статистикийн хэлтэс

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 11-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 6000
  Ямааны ястай мах, кг   5500  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 2030
  Бензин, А-92 2160
  Дизелийн түлш 2380