Монгол улсад статистикийн байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 07. 12 цаг 18 минут

Монгол улсад статистикийн байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан хэлтсийн даргаар батлуулсан удирдамжийн дагуу 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд ЗДТГ-ын хэлтэс, агентлагын нийт ажиллагчид болон Хөгжил Политехникийн коллежийн багш, ажилчид сурагчдад Статистикийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулж сурталчлан ажиллаа.

Удирдамжийн дагуу 11 дүгээр сарын 6-ны өдөр ЗДТГ-ын бүх хэлтэс, агентлагт, албадад Статистикийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцах, ХАӨМС-нд өөрийн болон өрхийн гишүүдийн мэдээлэл үнэн зөв орсон эсэхийг шалгаж, сонирхолтой мэдээ мэдээлэлтэй танилцах урилга тараалаа.

Нийт 80 гаруй ажиллагсдын хувийн мэдээлэл болон өрхийн үзүүлэлт, өрхийн ам бүлийн гишүүдийн мэдээллийг ХАӨМС-нд үнэн зөв бүртгэгдсэн эсэхийг шалгалаа. Алдаатай буруу бөглөгдсөн болон дутуу нөхсөн мэдээллийн шинэчлэл хийгдээгүй байгаа иргэдийн мэдээллийг багийн Засаг даргатай холбогдон ХАӨМС-нд шинэчлэн засварлууллаа.

Мөн эдгээр иргэдэд www.1212.mn, www.khovd.nso.mn, www.nso.mn сайтуудыг танилцуулж, хэрхэн мэдээлэл авах талаар заавар зөвлөмж өглөө. Тухайн иргэнтэй холбоотой сонирхолтой статистик мэдээллийг хэрхэн үзэх, ямар ямар сонирхолтой мэдээлэл үзэж болох талаар зааж өглөө.

Хөгжил Политехникийн коллежтэй 11 сарын 7-ны өдөр хамтарч ажиллаа.

Хөгжил Политехникийн коллежийн мал эмнэлэгийн 3-р курсын сурагчдад “Статистикийн боловсрол” сэдвээр хэлтсийн мэргэжилтэн Т.Анхбаяр,   “Статистикийн мэдээллийг хаанаас авах вэ ?” сэдвээр хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхзолбоо нар хичээл заалаа.

Хөгжил Политехникийн коллежийн багш, ажилчид, сурагчдад хэлтсийн үйл ажиллаагааг сурталчлан хэлтсээс хэвлэн гаргадаг боршур, нугалбарыг тараалаа.

Коллежийн багш, ажилчдын ХАӨМС-ын мэдээллийг шалгахын зэрэгцээ, www.1212.mn, www.khovd.nso.mn, www.nso.mn сайтуудыг танилцуулж, хэрхэн мэдээлэл авах, сонирхолтой статистик мэдээллийг хэрхэн үзэж сонирхох заавар зөвлөмж өглөө.

Бидэнтэй хамтран ажилласан Хөгжил Политехникийн коллежийн хамт олондоо хамтран ажилласанд талархал илэрхийлж жилийн эцсийн улс, аймгийн танилцуулгуудаасаа бэлэг болгон өглөө.

Өдөрлөгөөр 2 төрлийн нугалбар, 1 төрлийн боршур хийн өдөрлөгт оролцсон нийт 120 иргэд болон коллежийн 60 орчим сурагчдад нугалбар болон боршур тараалаа.

Хамтран ажилласан ЗДТГ-ын хамт олон болон Хөгжил Политехникийн коллежийн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье.

                                                Ховд аймгийн Статистикийн хэлтэс

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 11-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 6000
  Ямааны ястай мах, кг   5500  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 2030
  Бензин, А-92 2160
  Дизелийн түлш 2380