"Статистикийн арга зүйн гарын авлага"-ыг Боловсрол, соёл, урлагийн газарт хүлээлгэн өглөө.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 25. 07 цаг 06 минут

Ерөнхий боловсролын сургуулийн 1-11 дүгээр ангийн математикийн сургалтын цөм хөтөлбөрийн статистикийн хичээлийн агуулгыг сайжруулж, сурагчдын математик, статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан "Статистикийн арга зүйн гарын авлага"-ыг Боловсролын хүрээлэн, Үндэсний статистикийн хороо хамтран боловсруулсан.

Тус гарын авлага нь сурагч тухайн суралцахуйн зорилтод хүрэхийн тулд ажиллах жишээ даалгавар, багш нь сурагчдыг хэрхэн чиглүүлэх заавар, сургалтад хэрэглэх сургалтын материал, бие дааж бодох бодлого, явцын үнэлгээ, нэмэлт бодлого гэсэн бүтэц, агуулгатай юм.

"Статистикийн арга зүйн гарын авлага"-ыг Боловсрол, соёл, урлагийн газрын орлогч дарга Д.Нарандорж болон бусад мэргэжилтэнүүдэд хүлээлгэн өглөө.

Ховд аймгийн Статистикийн хэлтэс


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 11-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 6000
  Ямааны ястай мах, кг   5500  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 2030
  Бензин, А-92 2160
  Дизелийн түлш 2380