Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа Ховд аймагт явагдаж байна.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 24. 08 цаг 51 минут

"Статистикийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "е"-д "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам"-д зохион байгуулахаар заасны дагуу Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүн амын сангийн хамтарсан санхүүжилтээр тус судалгааны мэдээлэл цуглуулах ажиллагаа явагдаж байна.

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, өсөлт, хөгжил хамгаалал, өрхийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилт, болон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судалж, улмаар бодлого хөтөлбөр боловсруулагч, шийдвэр гаргагч нарт төдийгүй судлаач, эрдэмтэд болон сонирхсон хүн бүхэнд шаардлагатай статистикийн үнэн бодит мэдээллийг цуглуулж, тогтвортой хөгжлийн зорилт болон хүн амын эрүүл мэнд, нөхөн үржихүй, эх нялхсын талаар төр засгаас дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхэд шаардлагатай мэдээллийг бий болгодог чухал ач холбогдолтой судалгаа юм.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 11-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 6000
  Ямааны ястай мах, кг   5500  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 2030
  Бензин, А-92 2160
  Дизелийн түлш 2380