ХОВД АЙМГИЙН “БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА”-НЫ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 14. 21 цаг 18 минут

Азийн Хөгжлийн Банкны “Баруун Бүсэд Өртөг Шингэсэн Үйл Ажиллагааг Дэмжих Төсөл-KSTA 49192-001” төслөөс Баруун 5 аймгийн үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийх, эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, зах зээлийн багтаамжийг судлан тогтоох, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, үүрэг хариуцлага, хэрэгжүүлэх арга замыг тодорхой тусгасан стратегийг боловсруулах зорилгоор Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймагт зах зээлийн “Бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа” явуулахаар төлөвлөсөн байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Азийн Хөгжлийн банкны судалгааны банк, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, төрийн байгууллагууд хамтран зах зээлийн “Бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа” явуулах судалгааны багийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Ховд аймгийн зах зээлийн “Бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-г энэ оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ойролцоогоор 1 сар буюу ажлын 20 өдрийн хугацаанд зохион байгуулж, тоон судалгааны арга, анкетийн болон ярилцлагын арга ашиглан мэдээлэл цуглуулах юм. Судалгааны багтай Статистикийн хэлтэс хамтран ажиллаж байна.

Судалгааны ажлын хүрээнд Жаргалант сумын 300 өрх, 500 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч, 260 гаруй аж ахуйн нэгжийг хамруулан өргөн хэрэглээний хүнс, бараа, материалын эрэлт, нийлүүлэлтийн болон байгалийн баялаг, түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын судалгаа хийж, баланс гаргаж, хэрэглээг тооцох арга зүйг тодорхойлж, стратеги боловсруулах аж.

Ховд аймгийн Статистикийн хэлтэс

 

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 08-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг   6000  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1600
  Бензин, А-80 1890
  Бензин, А-92 2010
  Дизелийн түлш 2190