“БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ БОЛОН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД БҮРЭН ХАМРАГДЛАА.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 14. 21 цаг 12 минут

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг энэ оны 5 дугаар сарын 8-наас 11-ний өдрүүдэд Нутгийн удирдлагын ордонд зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”, аймгийн Засаг даргын 2017 оны А|347 дугаар захирамжаар баталсан “Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захиргааны болон төсвийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”, байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах, эрх зүйн актуудын хэрэгжилт, анхаарах асуудал, төрийн албан хаагчдын ёс зүй, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар шинэлэг мэдээлэл хүргэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

Сургалтын нээлтэнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Солонго нар оролцсон бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 13 байгууллагын 40 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна.

Сургалтын хүрээнд “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, “Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захиргааны болон төсвийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ын талаар танилцууллаа. Мөн үндэсний хөтөлбөр, төсөл, аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнахад анхаарах асуудал, мэдээллийн ил тод байдал, хүний нөөц, гадаад харилцааны хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах, жендэрийн тэгш байдлыг хангах тухай, төрийн албан хаагчдын ёс зүй, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга хариуцлагыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Уг сургалтын үр дүнд төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдал, уялдаа холбоо сайжрах, төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, мэдлэг, ур чадвар дээшлэх, бодлогын баримт бичгийн боловсруулалт, хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал сайжрах ач холбогдолтой юм.

Ховд аймгийн Статистикийн хэлтэс


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 05-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг   5500  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1820
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2200