АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

Нийтэлсэн: 2018 он 02 сар 07. 17 цаг 37 минут

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж 2017 онд ажил хөдөлмөр, мэргэжлийн ур чадвараараа онцгой амжилт гарган, аймаг, сумын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан аймгийн есөн алдартанг шалгаруулав. Үүнд, Боловсролын салбарын алдартнаар Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Г.Эрдэнэчимэг, Эрүүл мэндийн салбарын алдартнаар Жаргалант сумын Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмч Л.Гэрэлчулуун, Барилга, дэд бүтцийн салбарын алдартнаар “Зорчигч тээвэр” ХХК-ийн жолооч Х.Энх-Амар, Санхүүгийн салбарын алдартнаар аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд, Бизнесийн салбарын алдартнаар “Бадамлах оюун” ХХК-ий захирал Н.Энхтуяа, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн салбарын алдартнаар Хар нуур Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэн, Соёл урлагийн салбарын алдартнаар “Болор цом-35” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзэн, яруу найрагч М.Отгонбаяр, Төрийн захиргаа, хууль зүйн салбарын алдартнаар аймгийн Цагдаагийн газрын Эргүүлийн цагдаа Т.Өнөрбаатар, Спортын салбарын алдартнаар “Ич Монгол” таеквондо клубын багш, дасгалжуулагч Р.Сайханжаргал нарыг тус тус шалгаруулав. 

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 11-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 6000
  Ямааны ястай мах, кг   5500  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 2030
  Бензин, А-92 2160
  Дизелийн түлш 2380