Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

Нийтэлсэн: 2018 он 02 сар 05. 12 цаг 34 минут

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу энэ онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 198600 төгрөг болж өмнөх оноос 13300 төгрөг буюу 7.2 хувиар нэмэгдсэн байна. Харин Баруун бүсэд 11500 төгрөг буюу 6.9 хувь, Төвийн бүсэд 9400 төгрөг буюу 5.7 хувь, Хангайн бүсэд 9100 төгрөг буюу 5.2 хувь, Зүүн бүсэд 8300 төгрөг буюу 5.0 хувиар нэмэгджээ.


Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг.

Хүн амын амьжиргааны доод түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 72.5-82.8 хувийг, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн 62.1-70.9 хувийг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 71.6-81.7 хувийг, ҮСХ-ны 2017 оны 3 дугаар улирлын цалингийн мэдээний сарын дундаж цалингийн 18.2-20.8 хувийг хангаж байна. Харин Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэврийн хэмжээнээс 12.3-28.1 хувиар илүү байна.

2018 оны хүн амын амьжиргааны доод түвшин    Үзэх


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 05-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг   5500  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1820
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2200