Мал тооллогын сургалт явагдаж байна

Нийтэлсэн: 2017 он 12 сар 04. 10 цаг 48 минут

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын 1-д “Улсын мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны өдөр явуулж, өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг тооллогод бүрэн хамруулан, улсын хэмжээгээр нэг зэрэг газар дээр нь биечлэн тоолж байх”-аар тогтоосон.

12 сарын 7-нд мал тооллого эхлэхтэй холбоотой Мал тооллогын сургалт өнөөдөр буюу 12 сарын 4-ны өдөр явагдаж байна.

Сургалтыг хэлтсийн дарга Д.Даваасамбуу нээж үг хэллээ.

Сургалтанд 17 сумын статистикийн асуудал хариуцсан төрийн сангийн мэргэжилтэн болон зарим сумдын шинээр сонгогдсон багийн Засаг дарга нар нийт 25 хүн оролцож байна.

Мал тооллогын сургалтыг ХАА хариуцсан мэргэжилтэн Н.Батбүүрэг явуулж байна.

Ховд аймгийн Статистикийн хэлтэс


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 10-р сарын 10-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 6500
  Ямааны ястай мах, кг   6000  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 2030
  Бензин, А-92 2160
  Дизелийн түлш 2380