“Тогтвортой хөгжил-Статистик” үндэсний анхдугаар чуулган 11 сарын 13, 14-ны өдрүүдэд Төрийн ордонд боллоо

Нийтэлсэн: 2017 он 11 сар 22. 15 цаг 41 минут

Тогтвортой хөгжил-Статистик” үндэсний анхдугаар чуулган нь Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дүгнэж, чиг хандлагыг тодорхойлоход статистикийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн чанарыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж, анхдагч мэдээллийн сангуудыг харилцан ашиглах бололцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үнэн бодит мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх хүрээнд хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замаа тодорхойлоход чиглэгдсэн юм.

Чуулганд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Беате Транкман, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа оролцож Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаар илтгэл тавьж байгаа бөгөөд 21 аймгийн статистикийн мэргэжилтэн, Их сургуулийн эрдэмтэн судлаачид, гадна дотнын хамтарч ажилладаг байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Анхдугаар чуулганд Ховд аймгаа төлөөлж Засаг даргын орлогч Ш.Батсүх тэргүүтэй 13 төлөөлөгч оролцлоо.

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 10-р сарын 10-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 6500
  Үхрийн мах, кг 6500
  Ямааны ястай мах, кг   6000  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 2030
  Бензин, А-92 2160
  Дизелийн түлш 2380