Сурагчдад “Статистикийн боловсрол” сэдэвт хичээл заалаа

Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 17 цаг 09 минут

Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаа 1924 оны 11 дүгээр сарын 11-нээс эхлэлтэй билээ. Энэ өдрийг статистикийн өдөр болгон тэмдэглэдэг.

Үүнтэй холбоотойгоор Ховд аймгийн Статистикийн хэлтэс Цаст алтай цогцолбор сургуулийн Н.Онон багштай 12В ангийн нийт 35 хүүхдэд "Статистикийн боловсрол" болон www.1212.mn сайтын талаар хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Ариунаа хичээл заалаа.

         Хичээл дээр www.1212.mn сайтын хэрэглээ ба сонирхолтой статистик мэдээлэл нь сурагчдын анхаарыг их татаж байлаа. Мөн Монголын хамгийн урт нэртэй болон хамгийн түгээмэл нэртэй хүмүүсийн сонирхолтой статистик мэдээллийг үзүүллээ.

Монгол улсын хэд дэх иргэн болон мэндэлснийг нь  3 сурагчийн мэдээллээр харуулж бусад сурагчдад өөрийнхөө мэдээллийг хэрхэн үзэхийг зааж өглөө.

Сурагчдад 2017 оны 3-р улирлаар гарсан нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг инфографик хэлбэрээр болон боршур хэлбэрээр тарааж ажиллав.

                                                                              Ховд аймгийн Статистикийн хэлтэс


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 07-р сарын 04-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг   6000  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2300
  Бензин, А-80 1890
  Бензин, А-92 2010
  Дизелийн түлш 2190