"Санхүү бидний амьдралд" нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа

Нийтэлсэн: 2017 он 05 сар 25. 16 цаг 48 минут

                  Аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа СТС хэлтэс, Санхүүгийн хяналт, аудитын алба, татварын хэлтэс мөн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтэс хамтран 5 сарын 24-ны өдөр Баруун бүс төв зах дээр “Санхүү бидний амьдралд” нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдрийг шинэлэг байдлаар ард иргэдэд хүрээмжтэй, илүү ойртуулах үүднээс иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг Баруун бүс төв захыг сонгон нээлттэй хаалганы өдрийг хийлээ. Нээлттэй хаалганы өдрийг нээж ЗДТГазрын дарга Б.Ганболд үг хэлж амжилт хүслээ.

Статистикийн хэлтсийн дарга Д.Даваасамбуу хэлтсийн үйл ажиллагаа болон бүтцийн талаар товч танилцуулга хийлээ.  

Нээлттэй хаалганы өдөрт хэлтсийн ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

Нээлттэй хаалганы өдрөөр 100 гаруй иргэд сонирхсон сэдвийн хүрээнд асуулт асууж мэдээлэл авлаа.

Хэлтсийн зүгээс Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн байдал,  Хүн ам, өрх, төрөлт, нас баралт, малын тоо багаар,  Нийгэм эдийн засгийн зарим үзүүлэлтээр 2 төрлийн инфографик мэдээлэл бэлтгэн тархааж ажиллалаа.

Мөн АХА тэмцээн зохиоход нэг иргэнийг гарын бэлгээр, азтан шалгаруулахад 1 иргэнийг мөнгөн шагналаар шагнав.

Ховд аймгийн Статистикийн хэлтэс

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 06-р сарын 21-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг   6000  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2300
  Бензин, А-80 1820
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2200