Багийн Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалт амжилттай явагдаж дууслаа

Нийтэлсэн: 2017 он 05 сар 25. 16 цаг 36 минут

Хоёр өдөр үргэлжилсэн энэ сургалтаар статистикийн салбарын хууль, эрхзүй, статистикийн мэдээ тайлан гаргахад анхаарах асуудал, эдийн засгийн болон өрхөд суурилсан судалгаа, хүн ам, өрхийн мэдээллийн сан болон мал тооллогын мэдээллийн сангийн талаарх мэдлэгийг олголоо.

Сургалтын үеэр ажил, амжилтаараа бусдыг манлайлсан төрийн сангийн төлөөлөгчид болон багийн Засаг дарга нараа шагнаж урамшууллаа.

Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан шагналаар :

Булган сумын Далт багийн Засаг дарга М.Цэрэндорж

Үндэсний статистикийн хорооны жуух бичгээр :

Дуут сумын төрийн сангийн төлөөлөгч А.Оюунбилэг

Үенч сумын Цагаантүнгэ багийн Засаг дарга Б.Өлзийбаяр

Үенч сумын Жаргалан багийн Засаг дарга К.Хавдрасоль нар

Ховд аймгийн хүндэт тэмдэгээр :

ҮСХорооны дарга А.Ариунзаяа

ҮСХ-ны ХАССТТ-ны дарга А.Амарбал

Алтай сумын Тахилт багийн Засаг дарга С.Гансүх нар

Статистикийн хэлтсийн шагналаар :

Ховд сумын төрийн сангийн төлөөлөгч Володя

Буянт сумын төрийн сангийн төлөөлөгч Ц.Нямдорж

Жаргалант сумын Хайрхан багийн Засаг дарга Б.Гантуяа нар шагнагдлаа.

Сургалт хөтөлбөрийн дагуу 2 өдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Сургалтыг хааж ҮСХ-ны дарга А.Ариунзаяа болон Аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар үг хэллээ. Сургалтанд орцогчид дурсгалын зураг татуулж сургалт амжилттай дууслаа.


Сэтгэгдэл бичих

2018 оны 02 сарын 08-ны байдлаар

Алтан тариа 1-р гурил:.1300 төг (кг)
Элсэн чихэр:...............  2000 төг (кг)
Цагаан будаа:..............  2200 төг (кг

Сүү:.............               ..   2500 төг )
Хонины мах ястай : ...  6000 төг (кг)
Үхрийн мах ястай:....... 6000 төг (кг)
Ямааны ястай мах:....   4500 төг (кг)

Ямааны ноолуур:          70000 төг (кг)
Бензин А-80:............... ..1760 төг )
Бензин А-92:............... ..1860  төг )
Дизель түлш:.............. .2150 төг )