Багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалт Ховд аймагт эхэллээ

Нийтэлсэн: 2017 он 05 сар 16. 12 цаг 15 минут

Үндэсний статистикийн хорооноос улсын хэмжээнд Багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалтыг 16 аймагт амжилттай зохион байгуулаад байна. Тус сургалт нь өнөөдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймагт амжилттай эхэллээ.

Сургалтыг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяагаар ахлуулсан баг болон Аймгийн статистикийн хэлтэс хамтран зохион байгуулж байна.

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нар нээлтэнд оролцож, тус сургалтанд хамрагдаж байгаа 17 сумын статистикийн асуудал хариуцсан ажилтан, 91 багийн Засаг дарга нарт амжилт хүсч үг хэллээ.

Сургалтын гол зорилго нь багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтнуудад албан ёсны статистикийн үйл ажиллагаа, түүний эрх зүйн орчин, ажилтнуудын үүрэг хариуцлага, манлайлал, статистикийн мэдээ тайлан гаргахад анхаарах асуудлууд, тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдийн талаар шинэ мэдлэг олгох юм.

Хоёр өдөр үргэлжлэх энэ сургалтаар статистикийн салбарын хууль, эрхзүй, статистикийн мэдээ тайлан гаргахад анхаарах асуудал, эдийн засгийн болон өрхөд суурилсан судалгаа, хүн ам, өрхийн мэдээллийн сан болон мал тооллогын мэдээллийн сангийн талаарх мэдлэгийг олж авах юм.


Сэтгэгдэл бичих

2017 оны 06 сарын 14-ны байдлаар

Алтан тариа 1-р гурил:.1300 төг (кг)
Элсэн чихэр:...............  1900 төг (кг)
Цагаан будаа:..............  2200 төг (кг

Сүү:.............               ..   1500 төг )
Хонины мах ястай : ...  6500 төг (кг)
Үхрийн мах ястай:....... 6500 төг (кг)
Ямааны ястай мах:....   5500 төг (кг)

Ямааны ноолуур:          5800 төг (кг)
Бензин А-80:............... ..1710 төг )
Бензин А-92:............... ..1810 төг )
Дизель түлш:.............. .1850 төг )

ХАӨМС

ХАА

AANB

AANBRegistration

Мал тооллого

Мал тооллогын тайлангийн систем

NZY1

CPIuser

Улирлын мэдээ

AY1

AANB_TD