Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багт ихэр ботго мэндэллээ.

Нийтэлсэн: 2017 он 04 сар 03. 10 цаг 43 минут

Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн тэмээчин Х.Нямсүрэнгийн тэмээн сүрэг дундаас хүрэн ингэ нь 2017 оны 3-р сарын 29 ны өдөр анхны төрөлтөөрөө ихэр ботго төрүүлжээ.

Тэмээчин Х.Нямсүрэнгийнх сумын төвөөсөө 7 км-ийн зайд "Цахирын амны Эрээн харгана" гэх газар хаваржиж байгаа бөгөөд нийт 85 тэмээтэй, энэ хавар 30 ингэ төллөхөөс одоогоор 25 нь төллөж, гарсан төл эсэн мэнд бойжиж байгааг Манхан сумын Засаг дарга П.Мөнхбат мэдээллээ.   Манхан сум нь өнгөрсөн онд нийтдээ 3174 толгой тэмээ тоолуулж тэмээнийхээ тоо толгойгоор аймагтаа 3-рт орж байна.  


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 4-р сарын 04-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг   5500  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1820
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2200