Ховд аймагт 4-5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

Нийтэлсэн: 2017 он 03 сар 16. 15 цаг 55 минут

2017 оны 3-р сарын 12-наас 13-нд шилжих шөнө үүрээр орон нутгийн цагаар 04 цаг 41 минутад Ховд аймагт Рихтерийн шаталбараар магнитуд нь 4.0-тэй тэнцэх хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэхүү газар хөдлөлтийн голомт нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас зүүн зүгт 27 км-т, Ховд аймгийн төвөөс 47 км, Ховд аймгийн Ховд сумаас 37 км, Дуут сумаас 55 км зайнд болсон байна. Урьдчилсан байдлаар баллын үнэлгээгээр үзвэл газар хөдлөлтийн голомтод VI-VII орчим балл, Ховд аймгийн төвд IV-V орчим баллаар мэдрэгдсэн байна. Одоогийн байдлаар ямар нэгэн эвдрэл гэмтэл, цууралт өгсөн мэдээлэл ирээгүй бөгөөд иргэдийн мэдээлснээр шөнө унтаж байхад хөлний доороос доргилт өгч сэрсэн, гэрлийн бүрхүүл савласан, ор чичирхийлэн хөдөлсөн зэрэг бодит байдал нэлээд ажиглагджээ. Ховд аймаг бол газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагддаг. 2017 он гарснаас хойш Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаарах сулавтар газар хөдлөлтийн тоо 1000 гаруй удаа бүртгэгдээд байна.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 4-р сарын 04-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг   5500  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1820
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2200