Хүн ам, орон сууцны завсарын тооллогын сургалт боллоо

Нийтэлсэн: 2015 он 07 сар 01. 16 цаг 58 минут

Хүн ам, орон сууцны завсарын тооллогын сургалт боллоо.

Ховд аймгийн Хүн ам, орон сууцны завсарын тооллогын сургалт 2 үе шаттай зохион байгуулагдаж байна. Аймгийн хэмжээнд нийт завсарын тооллогод ажиллах нийт 25 гэрээт ажилтан шалгаруулж авснаас 12 гэрээт нь Жаргалант суманд ажиллана. Эхний шатны сургалт нь Жаргалант суманд боллоо.

Завсарын тооллогын сургалтанд Жаргалант сумын тооллогын комисс болон Жаргалант сумын багуудын нийгмийн ажилтнууд болон гэрээт ажилтнууд зэрэг нийт 40 гаруй хүн оролцлоо. Сургалтанд Статистикийн хэлтсийн дарга Д.Даваасамбуу "Хүн ам, орон сууцны завсарын тооллого"-ын танилцуулга, ач холбогдлын талаар хичээл заалаа.

Ерөнхий хичээлийн дараа хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхзолбоо Жаргалант сумын 12 гэрээт ажилтнуудад "Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр нөхөх заавар", "ХАӨМС-ийн ойлголт, тодорхойлолт" сэдвээр хичээл заалаа.

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 8-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

3000

  Бензин, А-80 1980
  Бензин, А-92 2135
  Дизелийн түлш 2515