“Статистикийн эмхэтгэл-2014” хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 06 сар 11. 11 цаг 00 минут

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын  нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг өмнөх онуудынхтай зэрэгцүүлэн харуулсан “Статистикийн эмхэтгэл-2014”-ийг хэвлэмэл болон CD хэлбэрээр бэлтгэн гаргалаа.

Статистикийн шинэ эмхэтгэлээс  Монгол Улсын хүн ам, нийгэм,  макро эдийн засаг, үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологи болон бусад салбарын статистикийн динамик үзүүлэлттэй танилцах боломжтой. Үүнд нийгмийн статистикийн бүлэгт нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, сонгууль, хүн ам, хөдөлмөр, хүн амын амьжиргаа, нийгмийн даатгал, халамж, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүний хөгжил, соёл, аялал жуучлал, биеийн тамир, спорт, байгаль орчин, гэмт хэргийн үзүүлэлтүүдийг оруулсан байна.

Харин макро эдийн засгийн бүлэгт үйлдвэрлэл, орлого, эцсийн ашиглалтын аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт орлого, хөрөнгө оруулалт, нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцэл, мөнгө, банк, даатгал, төрийн санхүү, төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, үнэ, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, тээвэр, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, барилга, орон сууц, нийтийн аж ахуй, бизнес регистрийн үзүүлэлтүүд багтсан байна.

Статистикийн эмхэтгэлийг хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилгоор үндсэн  үзүүлэлтийг тооцох аргачлал, нэр томъёоны тайлбарыг тухайн бүлэг бүрийн өмнө оруулж, тодотгол,  тайлбарыг хийснээс гадна “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013”, Нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцлийг 2011-2013 онуудаар 20х20 загвараар зохиосон үр дүн, түүнчлэн үндэсний тооцооны зарим дансны тооцоог оруулснаараа онцлогтой аж.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 8-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

3000

  Бензин, А-80 1980
  Бензин, А-92 2135
  Дизелийн түлш 2515