"Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн эх үүсвэр бий болгох, үр ашгийг сайжруулах арга зам” сэдэвт сургалт боллоо.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 11. 17 цаг 00 минут

         2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Засаг даргын тамгын газрын хурлын танхимд “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн эх үүсвэр бий болгох, үр ашгийг сайжруулах арга зам” сэдэвт сургалтыг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Санхүү төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт аудитын алба, Татварын хэлтэс, Ховд их сургууль, Статистикийн хэлтэс, Ховд телевизтэй хамтарч зохион байгууллаа.

Сургалтанд Статистикийн хэлтсийн дарга Д.Даваасамбуу “Статистик мэдээллийн бодит байдлыг хэрхэн хангаж ажиллах, харилцагч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах”,  мэргэжилтэн Х.Мөнхзолбоо “Статистикийн мэдээллийн нэгдсэн сан” сэдвүүдээр мэдээллэл өглөө.

             Уг сургалтанд аж ахуйн нэгж байгууллага төсөвт болон төрийн бус байгууллагуудын мэдээ тайлан хариуцаж ажилладаг, эдийн засагч, санхүүгийн албаны дарга, нягтлан бодогчид оролцлоо. Мэргэшсэн нягтлан бодогч 45 хүн оролцлоо. Энэ сургалтанд оролцсон хүмүүсийн 95% нь манай харилцагч байгууллагуудын төлөөлөл байлаа. Статистикийн тухай хуулийн хүрээнд харилцагч байгууллагууд яаж ажиллах, мэдээ тайлангийн үнэн бодит байдлыг хэрхэн хангах, бидний ололт амжилт, дутагдал доголдлын талаар дэлгэрэнгүй ярьж, статистикийн мэдээллийн санг хэрхэн ашиглах, хаанаас олж авах, ямар техник хэрэгсэл ашиглах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.

Аймгийн иргэдийн хурлаас сургалтанд оролцсон байгууллага хүмүүсийг цагаа олсон чухал сэдвээр сургалт явууллаа гэж өндөрөөр үнэлэв.

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 3-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 9000
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

3000

  Бензин, А-80 1930
  Бензин, А-92 2005
  Дизелийн түлш 2425