Мод тарих үндэсний өдөр боллоо.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 11. 16 цаг 06 минут

        Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн тавдугаар болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Энэ жилийн арга хэмжээг олон нийтийн дунд мод тарих соёлыг дэлгэрүүлж, тарьсан модоо ургуулах, амьдрах хувийг нь нэмэгдүүлэх, арчлан хамгаалах мэдлэг чадварыг түгээх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” нэртэй аяныг улс даяар өрнүүлж байгаа билээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ховд хотын хэмжээнд бүх нийтээр мод тарив. Статистикийн хэлтсийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ энэхүү үйл ажиллагаанд оролцож мод тарилаа.

      Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсантай холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд мод тарих ажил идэвхтэй өрнөлөө.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 3-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 9000
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

3000

  Бензин, А-80 1930
  Бензин, А-92 2005
  Дизелийн түлш 2425