Малын ашиг шим, үйлдвэрлэгчийн үнийн судалгааны сургалт хийв

Нийтэлсэн: 2015 он 05 сар 05. 16 цаг 27 минут

Малын ашиг шим, үйлдвэрлэгчийн үнийн  судалгааны сургалтыг 2015 оны 5 сарын 5 ны өдөр зохион байгуулж явууллаа. Уг сургалтад  Буянт, Манхан, Мөнххайрхан сумын 12 багийн засаг дарга нар  хамрагдав.  Сургалтыг нээж хэлтсийн дарга Д.Даваасамбуу судалгааны ач холбогдол, судалгаа  явагдах процесс, хугацаа, судалгааны чанар, өрхүүддээ очиж зөв ойлгуулах, сонгогдсон өрх дээрээ сар бүр очиж зөвлөмж өгч байх, ҮСХороо болон аймгийн статистикийн  хэлтсийн зүгээс хняалт үнэлгээг хийнэ гэдгийг тодорхой  ярьж анхаарууллаа.   Судалгааны маягт бүр дээр ХАА хариуцсан мэргэжилтэн Н.Батбүүрэг сургалтыг удирдан зохион байгуулж явууллаа.

Мөн үйлдвэрлэгчийн үнийн судалгаанд маш их ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй. Санхүүгийн баримтуудыг дор бүрэн  сайн бүрдүүлж авч ирэх хэрэгтэй. Өнөөдөр та бүгдэд томилолт, ирж буцах унааны зардал, өрхдөө очиж судалгаагаа эхлүүлэх км зэргийг өгч ажилд нь орууллаа.

Гарцын судалгаанд хэрэглэгдэх жин хэмжүүр, сүү хэмжих граммын сав зэргийг араас нь хүргүүлэхээр болов.  


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 3-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 9000
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

3000

  Бензин, А-80 1930
  Бензин, А-92 2005
  Дизелийн түлш 2425