Албан бичиг хөтлөлт, архивын сургалт боллоо

Нийтэлсэн: 2015 он 05 сар 04. 11 цаг 58 минут

Албан хэрэг хөтлөлтийн программ шинээр суулгах, байгууллагын архивын программын шинэчлэлт, программтай ажиллах зааварчлах сургалт, семинар боллоо.

                Зорилго : Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.14 дүгээр заалтын 2 дахь хэсэг “Албан хэрэг хөтлөлтийн программ шинээр суулгаж, архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн сүлжээтэй болгоно” гэсэн заалтад тусгагдсанаар, Хууль зүйн хэлтсийн Архивын тасгаас “Албан хэрэг хөтлөлтийн программын шинэчлэлт, программтай ажиллах зааварчлах сургалт, семинар 2015 оны 04 дүгээр сарын 30-с 2015 оны 05 дугаар сарын 2-ны өдрүүдэд ЗДТГазрын Иргэний танхимд болов.

“Албан хэрэг хөтлөлтийн программын шинэчлэлт, программтай ажиллах зааварчлах сургалт, семинарын зорилго нь Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.14 дүгээр заалтын 2 дахь хэсэг “Албан хэрэг хөтлөлтийн программ шинээр суулгаж, архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн сүлжээтэй болгоно” гэсэн заалтын хэрэгжилтийг хангахад оршино.

Хэлтсийн бичиг хэргийн компьютерт Албан бичиг хөтлөлт болон архивын программ суулгууллаа. Уг сургалтанд хэлтсийн бичиг хэрэг, архив хариуцсан ажилтан Ц.Нямцэцэг, техник тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн Х.Мөнхзолбоо нар оролцлоо.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 3-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 9000
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

3000

  Бензин, А-80 1930
  Бензин, А-92 2005
  Дизелийн түлш 2425