Статистикийн мэдээллийн тогтолцоо


Статистикийн мэдээллийн хэлбэр

Статистикийн мэдээлэл нь албан ёсны болон захиргааны гэсэн хэлбэртэй байна. 

Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо, яам, төрийн бусад албан газар,бүх шатны Засаг дарга эрхлэн гаргана.

2. Албан ёсны статистикийн мэдээллийн үзүүлэлт, түүнийг гаргах үндэслэл

Албан ёсны статистикийн мэдээлэлд дараахь үндсэн үзүүлэлт хамаарна:

  • макро эдийн засгийн статистикийн үзүүлэлт:
    1. дотоодын нийт бүтээгдэхүүн;
    2. инфляцийн түвшин, хэрэглээний үнэ;
    3. хөрөнгө оруулалт;
    4. хуримтлал;
    5. төлбөрийн тэнцэл;
    6. ажилгүйчүүдийн тоо;
    7. мөнгө, банкны зээл , үнэт цаасны зах зээл;
    8. улс, орон нутгийн төсвийн орлого, зарлага;
    9. бүтээмжийн үзүүлэлтүүд.
  • хүн ам, нийгмийн статистикийн үзүүлэлт;
    1. хүн амын тоо, нас, хүйс
    2. хүн амын төрөлт, нас баралт, цэвэр өсөлт,
    3. гэрлэлт, гэр бүл цуцлалт;
    4. эдийн засгийн идэвхтэй хүн ам, ажиллагсад;
    5. өрх, хүн амын орлого, зарлага, хэрэглээ;
    6. хүн амын хүнсний хангамж, илчлэг
    7. хүн амын амьжиргааны түвшин, ядуурал;
    8. дундаж цалин, орлого
    9. хүн амын боловсролын түвшин, сургууль, багш,
    10. суралцагсдын тоо;
    11. хүн амын эрүүл мэнд, эмнэлэг, эмч, өвчлөгчдийн тоо;
    12. орон сууцны сан, шинээр барьсан сууц;
    13. тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ;
    14. музей, номын сангийн тоо, тэдгээрийн сан хөмрөг;
    15. сонин, сэтгүүл, үйлдвэрлэсэн киноны тоо;
    16. ажлын цагийн үргэлжлэл.
    17. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого;
    18. хөдөлмөрийн маргаан. 
       
  • үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн статистикийн үзүүлэлт:
    1. мал, тэжээвэр амьтдын тоо;
    2. малын хашаа худаг, уст цэгийн тоо;
    3. хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
    4. тариалсан талбай, хураасан ургац, өвс, тэжээл;
    5. аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт;
    6. аж үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
    7. барилга угсралт, их засварын ажлын хэмжээ;
    8. тээврийн салбарын тээсэн ачаа, зорчигч, ачаа эргэлт, зорчигч эргэлт;
    9. холбооны үйлчилгээний орлого, радио, телефон цэгийн тоо;
    10. экспорт, импортын гол нэр төрөл, хэмжээ;
    11. аялал жуулчлалын орлого, жуулчдын тоо;
    12. мөрдөж байгаа патент, шинэ бүтээлийн тоо;
    13. эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын зардал
  • шүүхийн статистикийн үзүүлэлт:
    1. эрүүгийн хэргийн тоо, төрөл;
    2. шүүхээр шийтгүүлэгчдийн тоо, нас, хүйсний ялгаа;
    3. гэмт хэргийн улмаас учирсан хохирол;
    4. дампуурсан аж ахуйн нэгж;
    5. захиргааны болон иргэний хэргийн үзүүлэлт;
  • хүрээлэн байгаа орчны статистикийн үзүүлэлт:
    1. хорооны хөрсний хамгаалалт, эвдрэл;
    2. цэвэр усны нөөц, ус ашиглалт, бохирдолт, цэвэрлэгээ, хаягдал;
    3. агаарын бохирдол;
    4. ойн хамгаалалт, нөхөн сэргээлт;
    5. дархан цаазтай амьтны тоо, агнуур.
     
  • Мөнгө, зээл, санхүү, гааль, татвар, байгаль орчин, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан техник, технологи, хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, шүүхийн статистикийн мэдээллийг холбогдох яам, төрийн бусад албан газар тус тус эрхлэн гаргаж, Үндэсний статистикийн хороонд өгнө.

3. Тооллого, судалгаа явуулах

  • Yндэсний статистикийн хороо  дараахь тооллого, судалгааг явуулна:
    • хүн ам, орон сууцны улсын  ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам;
    • салбар хоорондын тэнцэл, нөөц ашиглалтын хүснэгтийг 5 жил тутам;
    • мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам;
    • өрхийн аж ахуйн орлого, зарлагын судалгааг улирал тутам;
    • хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгааг 3 жил тутам;
    • хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгааг 5 жил тутам;
    • хүн амын ажил эрхлэлтийн түүвэр судалгааг улирал тутам;
    • хүүхэд хөгжил судалгааг 4 жил тутам;
    • аж ахуйн нэгжийн тооллогыг  5 жил тутам;
    • хашаа, худаг, тэжээлийн тооллогыг 3 жил тутам;
    • цаг ашиглалтын түүвэр судалгааг 4 жил тутам улирлаар.
  • Зайлшгүй шаардлагаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг өөрчлөх, энэ хуульд зааснаас  өөр тооллого, судалгаа явуулах асуудлыг Засгийн газар, эсхүл Yндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
  • Тооллого, судалгааны зардлыг Yндэсний статистикийн хорооны тухайн жилийн төсөвт тусгана. 
  • Үндэсний статистикийн хороо нь тухайн жилд хийгдэх тооллого, түүвэр судалгааг  Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлнэ.

2017 оны 06 сарын 14-ны байдлаар

Алтан тариа 1-р гурил:.1300 төг (кг)
Элсэн чихэр:...............  1900 төг (кг)
Цагаан будаа:..............  2200 төг (кг

Сүү:.............               ..   1500 төг )
Хонины мах ястай : ...  6500 төг (кг)
Үхрийн мах ястай:....... 6500 төг (кг)
Ямааны ястай мах:....   5500 төг (кг)

Ямааны ноолуур:          5800 төг (кг)
Бензин А-80:............... ..1710 төг )
Бензин А-92:............... ..1810 төг )
Дизель түлш:.............. .1850 төг )

ХАӨМС

ХАА

AANB

AANBRegistration

Мал тооллого

Мал тооллогын тайлангийн систем

NZY1

CPIuser

Улирлын мэдээ

AY1

AANB_TD