Хэлтсийн танилцуулга


Статистикийн байгууллага нь улс, бүс нутаг, аймаг, нийслэлийн эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаарх статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага.

Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн нэмэлт өөрчлөлт болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн "Төрийн Захиргааны тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэх тухай" 12 дугаар тогтоолын дагуу Үндэсний Статистикийн хороог шинэчлэн байгуулсан. Монгол Улсын Статистикийн байгууллагын тогтолцоо нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг хараат бус бие даасан байдлаар улс, орон нутгийн хэмжээнд төвлөрүүлэн эрхэлдэг Үндэсний Статистикийн Хороо, аймаг нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсээс бүрддэг. Орон нутагт аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс нь хараат бус бие даасан агентлагын хэлбэрээр дарга 1, мэргэжилтэн 4, гэрээт ажилтан 1, судлаач 3 гэсэн 9 орон тоотой ажиллаж байна.

Албан ёсны статистикийн өмнө тавигдаж байгаа тулгамдсан зорилтуудыг хамт олны чармайлтаар шийдвэрлэхийн тулд албан ёсны болон захиргааны статистик мэдээллийн уялдааг сайжруулж эдийн засаг нийгмийн хөгжлийн явцыг улсын хэмжээнд болон бүс нутаг, аймаг орон нутгийн түвшинд үнэлгээ дүгнэлт хийж, бодлогын хэрэгжилтийг хянах үзүүлэлт, мэдээлэлтэй болоход анхаарлаа хандуулж, үнэн бодит, чанартай мэдээлэл, тооллого судалгаагаар хэрэглэгчдийг хангаж, статистикийн талаарх хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт төвлөрүүлэн зохион байгуулан ажиллаж байна. Тайлант онд :

1. Статистикийн хууль, эрх зүйн орчинг боловсронгүй болгож, мэдээллийг ашиглах, тэгш боломж олгох, анхдагч мэдээллийн нууцлалыг хамгаалах, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, захиргааны бүртгэл, мэдээллийг статистикт бүрэн ашиглах, чанарын шаардлага бүхий их өгөгдлийг албан ёсны статистикт өргөн ашиглах.

2. Анхан шатны мэдээллийн чанарт ахиц дэвшил гаргах, хяналт шалгалт өргөжүүлэх, мэдээллийн үнэн бодит байдлыг дээшлүүлэх.

3. Статистикийн дүн шинжилгээний чадавхийг бэхжүүлэх, шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх

4. Мэдээллийн технологийн дэвшилтэт аргыг статистикийн үйл ажиллагаанд тухай бүрд нь нэвтрүүлж, статистикийн үйл ажиллагааг хялбаршуулах, түргэн шуурхай байх нөхцөлийг хангах.

5. Статистикийн мэдлэг боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх, дээшлүүлэх статистикийн мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах зэрэг стратегийн зорилтуудыг хангаж ажиллах чиг үүрэгтэй ажиллаж байна.

 


 

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 11-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 6000
  Үхрийн мах, кг 6000
  Ямааны ястай мах, кг   5500  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 2030
  Бензин, А-92 2160
  Дизелийн түлш 2380