Сонирхолтой статистик
ХҮН АМ
Дэлхийн хүн ам - 7.2 тэрбум
Дэлхийн хүн амд 1 секундэд 2.4 хүнээр нэмэгдэж байна.
Монгол Улсын хүн ам 3 сая /2015 оны 01 сарын 24-нд/
10 минут 65 секундэд 1 хүнээр нэмэгдэж байна.
8 минут 21 секундэд 1 хүүхэд төрж байна.
32.5 минут тутамд 1 хүн нас барж байна.
Одоогийн байдлаар манай улсын хамгийн урт нэртэй хүн бол Лувсандэнзэнпилжинжигмэд, Гүрсоронзонгомбосүрэнболд, Гурванхангайшатарманлай нар аж. Дашрамд сонирхуулахад манай улсын сүүлчийн хаан буюу монгол түмэндээ Богд Жавзандамба нэрээр алдаршсан хутагт Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсамбуу гэдэг нэртэй байжээ. Харин хамгийн богино нэр нь Аз, Оч, Од гэх мэт хоёр үсэгтэй нэр байдаг байна.
XX зуунд Монгол Улс хүн амаа 10-н удаа тоолжээ.
Монгол Улсын хүн ам 2010 оны хүн ам, орон сууцны тооллого: Нийт хүн ам / мян.хүн / - 2754.7
Үүнээс: Эмэгтэй - 50.5 хувь
Эрэгтэй - 49.5 хувь
Насны бүлэг:
0-14 настай 27.3 хувь,
15-64 настай 68.9 хувь, 65-аас дээш настай 3.7 хувь
Голч нас - 25.8, Дундаж наслалт - 68.05
Монгол Улсад хүн амын тооллого явуулж байсан онууд
Он |
Тооллого |
Хүн ам / мян.хүн / |
Онцлох үйл явдал |
2010 |
Монгол улс анх удаа гадаадад байгаа иргэдээ интернэтээр тоолсон. |
2754.7 |
Анхны хүн амын тооллогоос монгол улсын хүн ам 4.3 дахин өсчээ. |
2000 |
Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үед хийгдсэн анхны тооллого юм. |
2373.5
|
ХХ зуунд Монгол Улсын хүн ам 3.7 дахин өсчээ. |
1989 |
Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн аргачлалын дагуу 1969, 1979, 1989 оны тооллогыг явуулсан. |
2044.0 |
1988 онд 2 дахь иргэн төрсөн. |
1979 |
Түүнчлэн НҮБ-ын зөвлөмжийн дагуу эдгээр тооллогыг 10 жилд нэг удаа явуулдаг болсон. |
1595.0 |
1979 онд хотын хүн амын тоо, хөдөөгийн хүн амаас их буюу 51.5 хувийг эзлэх болсон. |
1969 |
Хүн амаа тоолохоос гадна орон сууцны фондыг анх удаа хамт тоолсон. |
1197.6 |
Хүн амын жилийн дундаж өсөлт 2.9 буюу хамгийн өндөр байсан жилүүд |
1963 |
1963 оны тооллогод цахим тооцоолуур машиныг анх удаа ашигласан байна. |
1017.1 |
1962 онд 1 сая дахь иргэн төрсөн. |
1956 |
Олон улсын аргачлалыг ашиглаж явуулсан. |
845.5 |
Нийт хүн амын 21.6 хувь нь хотод, 78.4 хувь нь хөдөө амьдарч байна. |
1944 |
Дайны жилүүдэд хийсэн тооллого |
754.2 |
Хүн амын жилийн дундаж өсөлт 0.3 буюу ХХ зууны хамгийн бага өсөлттэй жилүүд |
1935 |
1921 оны Ардын хувьсгалын дараах анхны тооллого |
738.2 |
|
1918 |
ХХ зууны анхны тооллого |
647.5 |
Түүвэр аргаар тоолсноос 542.5 мянга нь монгол, 100.0 мянга нь хятад, 5 мянга нь орос иргэд байсан.
|