БИДНИЙ ТУХАЙ


  Статистикийн алба нь аймгийн төлөвлөгөө, санхүүгийн хэлтэстэй хамт үйл ажиллагаа явуулж ирсэн ба 1997 онд шинэчлэгдэн батлагдсан Статистикийн тухай хуулийн 11-р зүйл, УИХ-ын 45-р тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс болон хараат бус бие даасан агентлагын хэлбэрээр дарга, эдийн засагч, програмист, мэргэжилтэн гэсэн 5 орон тоотойгоор ажиллаж, УИХ-аас баталсан албан ёсны статистикийг 2012-2014 онуудад хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутгийн статистикийн албаны үйл ажиллагаа, статистикийн мэдээллийн үнэн бодит байдлыг дээшлүүлэх, тооллого судалгааны ажлын чанарыг сайжруулах орон нутгийн төр захиргааны байгууллага, бизнес эрхлэгчдийг хэрэгцээт тоо мэдээллээр шуурхай хангах ажлыг эрчимжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Мөн YСХ, олон улсын байгууллагын тусламжтайгаар «ӨНЭЗСудалгаа», «Ажиллах хүчний судалгаа», «Ардчилсан засаглал судалгаа», «Дотоодын нийт бүтээгдэхүүний нэмүү өртгийн 2012 оны тооцоо» зэрэг улсын хэмжээний 4 түүвэр судалгаануудыг сум орон нутагтаа зохион байгуулж хийж гүйцэтгэсэн амжилттай ажиллаж байна.
Албан ёсны статистикийн өмнө тавигдаж байгаа тулгамдсан зорилтуудыг хамт олны хүчин чармайлтаар шийдвэрлэхийн тулд албан ёсны болон захиргааны статистик мэдээллийн уялдааг сайжруулж эдийн засаг нийгмийн хөгжлийн явцыг улсын хэмжээнд болон бүс нутаг, аймаг орон нутгийн түвшинд үнэлгээ дүгнэлт хийж бодлогын хэрэгжилтийг хянах үзүүлэлт, мэдээлэлтэй болоход анхаарлаа хандуулж, үнэн бодит, чанартай мэдээлэл, тооллого судалгаагаар хэрэглэгчдийг хангаж, статистикийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт төвлөрүүлэн зохион байгуулан ажиллаж байна. Албан ёсны статистикийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд дэд хөтөлбөрийг боловсруулж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулж сум, орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 4-р сарын 04-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 7000
  Ямааны ястай мах, кг   5500  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1820
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2200