“БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ БОЛОН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД БҮРЭН ХАМРАГДЛАА.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 14. 21 цаг 12 минут
“БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ БОЛОН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД БҮРЭН ХАМРАГДЛАА. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг энэ оны 5 дугаар сарын 8-наас 11-ний өдрүүдэд Нутгийн удирдлагын ордонд зохион байгууллаа. Тус сургалтын зорилго нь Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”, аймгийн Засаг даргын 2017 оны А|347 дугаар захирамжаар баталсан “Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захиргааны болон төсвийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”, байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах, эрх зүйн актуудын хэрэгжилт, анхаарах асуудал, төрийн албан хаагчдын ёс зүй, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар шинэлэг мэдээлэл хүргэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.
Дэлгэрэнгүй

Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн 4 дүгээр сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2018 он 05 сар 14. 20 цаг 57 минут
Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн 4 дүгээр сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа
Дэлгэрэнгүй

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 2017

Нийтэлсэн: 2018 он 05 сар 04. 09 цаг 38 минут
Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 2017
Дэлгэрэнгүй

"ДЭВЖЭЭ" тэмцээн явагдаж Статистикийн улсын байцаагч нар оролцлоо

Нийтэлсэн: 2018 он 05 сар 01. 10 цаг 52 минут
Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үр нөлөөг дээшлүүлж, бүтээлч санал гаргах, тус хуулиудын хэрэгжилтийг орон нутагт нэг мөр хангуулах, төрийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцож, тэдний хамтын ажиллагааг сайжруулах зорилготой "ДЭВЖЭЭ" тэмцээн зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн 3 дугаар сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2018 он 04 сар 19. 14 цаг 45 минут
Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн 3 дугаар сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа
Дэлгэрэнгүй

2018 оны 3 дугаар сарын хэвлэлийн бага хурал боллоо.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 13. 16 цаг 14 минут
2018 оны 3 дугаар сарын хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн бага хурлын гол мэдээлэл мал төллөлт, төл бойжилтын мэдээлэл байлаа. 2018 оны 4-р сарын 1-ны өдрийн байдлаар нийт хээлтэгч малын 31.6 хувь буюу 450.4 мянган эх мал төллөж, гарсан төлийн 96.5 хувь буюу 434.1 мянган төл бойжуулаад байна.
Дэлгэрэнгүй

Ховд аймгийн хөдөө аж ахуйн дэлгэрэнгүй танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 04 сар 09. 14 цаг 10 минут
Ховд аймгийн мал аж ахуйн болон газар тариалангийн сүүлийн 5 жилийн үзүүлэлтүүдийг харуулсан Хөдөө аж ахуйн дэлгэрэнгүй танилцуулга гарлаа.
Дэлгэрэнгүй

2018 оны 2 дугаар сарын хэвлэлийн бага хурал боллоо.

Нийтэлсэн: 2018 он 03 сар 15. 18 цаг 47 минут
Хэвлэлийн бага хурлын онцлох мэдээлэл нь 2018 оны 2 дугаар сард Ховд аймагт 2 ихэр хүүхэд мэндэлсэн явдал юм. Мөн малын хээл хаялтын мэдээг сумаар болон таван төрлөөр гаргаж орон нутгийн телевиз болон сонингийн газруудад мэдээлэл өглөө. Хэвлэлийн хурлын мэдээллийг хэлтсийн дарга Д.Даваасамбуу болон хэлтсийн Ахлах мэргэжилтэн Л.Ариунаа нар өглөө.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 05-р сарын 16-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1300
  Хонины мах, кг 7500
  Үхрийн мах, кг 7500
  Ямааны ястай мах, кг   5500  
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2300
  Шингэн сүү, л 2500
  Бензин, А-80 1820
  Бензин, А-92 1940
  Дизелийн түлш 2200